Нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн хөтөлбөр

Нэгж хичээлийн сэдэв: Баримт бичиг боловсруулах технологи

Хамрах хүрээ: 7-р анги
Зорилго: Баримт бичиг боловсруулж сурах
Зорилт:                    
·         Бяцхан ном хийх төлөвлөгөө боловсруулж сурах
·         Мэдээлэл цуглууж боловсруулах
·         Word программ дээр ажиллах
·         Баримтад зураг дүрс оруулах, обьектыг засварлаж сурах
·         Баримтад хүснэгт оруулах болон мэдээлэл оруулах хэлбэржүүлэх
·         Баримтыг хэвлэж сурах
Бүлэг сэдвийн цагийн үлгэрчилсэн хуваарилалт:
Сэдэв
Цаг
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
1
Бяцхан ном бүтээцгээе.
2
Хийх зүйлээ төлөвлөх
 Хийх зүйлээ зөв дэс дарааллаар гүйцэтгэх чадвар дадалтай болно.










Асуудлыг хялбар аргаар шийдэх
Бяцхан номыг компьютер дээр хийх





2
Цуглуулсан мэдээллээ боловсруулцгаая.
1
Word программын хуудасны тохиргоо хийх цэсний хэрэглүүрүүдийг танин мэднэ.
Хуудасны хэмжээ захаас авах зай тохируулах ба хуудас дугаарлаж сурна.
3
Баримтад зураг, дүрс оруулах
2
Баримтад зураг, дүрс оруулах хэрэгслүүдийг танин мэдэх, ашиглах
Баримтад зураг, обьект оруулах, засварлаж сурна.
4
Баримтад хүснэгт оруулах
2
Баримтад хүснэгт үүсгэх хэрэгслүүдийг мэдэх
Хүснэгт үүсгэх, мэдээлэл оруулах, хэлбэржүүлж сурна.
  5
Баримтыг хэвлэх
2
Баримт  хэвлэх хэрэгслүүдийг мэдэх, ашиглах
 Баримтыг хэвлэж сурна.







 Хичээлийн арга зүй:
Энэхүү бүлэг сэдвийн хүрээнд сурагчийн эзэмших мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд  компьютер зайлшгүй шаардлагатай.  Хичээлийн арга зүйгээ компьютерийн хүрэлцээнээс хамааруулан сонгож болно. Тухайлбал:
o          Хэрэв нэг компьютерт нэг сурагч ноогдож байгаа бөгөөд проектор ашиглах боломжтой бол мэдээлэл өгөхдөө дагуулан үйлдүүлэх аргыг ашиглаж болно. Эхлээд багш сурагчдад тайлбарлан ярилцаж дараа нь сурагчид хийнэ.
o          Нэг компьютерт хоёр ба түүнээс олон хүүхэд байгаа бол дээрх аргаар мэдээллээ өгсний дараа компьютер дээр ажиллуулахдаа хосоор ажиллах аргыг ашиглаж болно. Энэ нь нэг сурагч компьютерт программ бичиж байхад, нөгөө сурагч түүний хийж буй командыг анхааралтай хянаж ажиллана. Хэрэв алдаа гарвал тухай бүр хэлж, засварлаж ажиллана. Хэсэг хугацааны дараа сурагчдын үүргийг сольж ажиллуулна.
Хэрэглэгдэхүүн:
·         Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7 дугаар ангийн хөтөлбөр, төлөвлөгөө, зөвлөмж
·         Presentation
·         Проектор
·         Компьютер
·         MicrosoftWord программ
·         Нэгж хичээлийн хөтөлбөр
·         Самбар
·         Шохой
·         3D ном
·         Толь бичиг
·         Hotpotatoes тест
·         Quizmaker тест
·         Видео хичээл
Нэгж хичээлийн үнэлгээ:
Энэхүү нэгж хичээлийг зааж дууссны дараа суралцагчдын мэдлэгийг онолоор 2 удаа тест боловсруулж авна. Чадварыг хичээл бүрийн анги дээрх хийсэн дадлага ажилаар үнэлнэ.


No comments:

Post a Comment